Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл хуралдлаа.
Хуралдаанаар менежментийн тогтолцоонд явуулсан аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцэн 3 байгууллагад гэрчилгээ олгох, 2 байгууллагын гэрчилгээний хугацаа сунгах шийдвэрийг тус тус гаргасан.
Үйл ажиллагаандаа HACCP буюу аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлсэн Лишцэцэг ХХК, Гүнсарьд ХХК-д гэрчилгээ гардуулах үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар уг тогтолцоог хэрэгжүүлснээр хүнсний үйлдвэрлэлийн явцад аливаа эрсдэл гарахаас өмнө технологийн үе шат бүр дээр эрсдлүүдийг үнэлж, хяналт тогтоох тогтолцоо бүрдэх тул хүнсний хэлхээнд оролцогч аливаа байгууллагууд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай болохыг онцлон тэмдэглэв.