“MNS ISO 9001:2016 – Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага” сэдэвт сургалт 06 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд танхимаар болон зайнаас зохион байгуулагдаж байна.
Сургалтын зорилго нь ISO 9000 бүлэг стандартын талаар ерөнхий мэдлэг мэдээлэлтэй болох, Чанарын менежментийн тогтолцооны шаардлага, норматив баримт бичиг, хууль эрх зүйн орчныг ойлгох, аливаа байгууллагад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай холбоотой аудитын үйл явцын талаар мэдлэгтэй болоход туслана.