Нүүр хуудасМэдээСэлэнгэ аймаг ардын дууны өв тээгчдийг алдаршуулав

Сэлэнгэ аймаг ардын дууны өв тээгчдийг алдаршуулав

 Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Соёлын төвөөс “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Бүтээлч” өвлөн уламжлагчдаа олон нийтэд таниулж, сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайлбал энэ удаа Ардын уламжлалт үндэсний урлаг болсон ардын дууны өв тээгчдийг сумын ЕБС-ийн сурагч хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, алдаршуулах ажлыг хийжээ.   

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өвлөн уламжлагч нарын зүгээс өөрсдийнхөө уран бүтээлийн урын сангаас толилуулахын зэрэгцээ, хүүхэд багачуудад монгол ардын богино дуу заажээ.

Мөн дуу заахын зэрэгцээ ардын богино дууны цар хүрээ, утга агуулга, үүсэл түүх, дуулах техник, дуулах уран чадвар зэрэг олон зүйлсийг зааж сургаснаараа ач холбогдолтой болжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН