Нүүр хуудасМэдээСэлэнгэ мөрөн үерлэж 5 айлын гэр урсаж, 4 хүн сураггүй болжээ

Сэлэнгэ мөрөн үерлэж 5 айлын гэр урсаж, 4 хүн сураггүй болжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/ 2021.08.21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас “Сэлэнгэ мөрөн” үерлэж 5 айлын гэр усанд автсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 5 өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн 4 хүн, 1773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Их харгана” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 142 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ “Идэр” голын усанд 1 морьтой хүн боогдсон тухай дуудлагаар /2021.08.22-ны өдрийн 12:47 цагт / аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж тус сумын харьяат иргэн Б-гийн хүү Э /15 настай, эрэгтэй/ нь “Идэр” голын нөгөө талд байгаа малаа тууж ирэх гэж яваад усанд боогдсон тул гол гаргаж өгсөн.            

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 4 айлын хашаа, гэр, 2 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагаар /2021.08.22-ны өдрийн 14:00 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 4 айлын гэрийн хаяаг шууж, 4 айлын хашаанд тус бүр 4 метрийн урттай шуудуу ухаж, 2 орон сууцны байрны зоорийн давхрын усыг соруулж тус тус гаргасан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 15 айлын хашаа, 4 айлын гэр, 6 айлын байшин, 1 айлын хүлэмж усанд автсан тухай дуудлагаар /2021.08.22-ны өдрийн 14:50 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын “Яргуйт толгод”, “Их залуу” багийн нийт 6 гудамжны 15 хашаа, 4 гэр, 6 байшингийн усыг соруулан, мөн ус зайлуулах 5 шуудууг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан 1 шуудуу сэтэрсэн байсныг засварласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН