Нүүр хуудасМэдээСЯ: Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн дуурийн...

СЯ: Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа

Соёлын өв, язгуур урлагаараа дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулах зорилгоор Монгол, Австрали хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд уг тоглолтыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдлаа.

“Монголын сайхан орон” тоглолтоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатарын дуулснаар Монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээл “Сэтгэлийг эгшиг” зэрэг бүтээлүүд эгшиглэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН