20 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 15:52:13
Нүүр хуудас Мэдээ Сүхбаатарын талбай дээр 34 настай эрэгтэй өөрийгөө шатааж амиа алдлаа

Сүхбаатарын талбай дээр 34 настай эрэгтэй өөрийгөө шатааж амиа алдлаа

Сүхбаатарын талбай дээр дөнгөж сая нэгэн иргэн өөрийгөө шатааж амиа алдлаа.

Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн эмчийн мэдээлснээр хохирогч 1987 онд төрсөн. 34 настай эрэгтэй хүн. Эмнэлгийн баг ирэхэд амьсгал хураасан байжээ.

Гэрчүүдийн хэлж байгаагаар тухайн иргэн өөр дээрээ 5 литрын бинзен асгаж ” та нар намайг хараарай, бүгд намайг хар” гэж хашгираад өөрийгөө шатаажээ.

Өөрийгөө шатааж амиа хохироосон иргэн чухам ямар шалтгаанаар ийм үйлдэл хийснийг эргэн мэдээлэх болно.

Яг одоо МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн шагнал хүртсэн хүмүүсийн шагнал гардуулах ажиллагаа болж байгаа бөгөөд талбай дээр баяр хүргэхээр олон хүн цугласан энэ үед ийм хэрэг болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН