5.1 C
Ulaanbaatar
Мяг, 21 9 сар 2021 10:53:29
Нүүр хуудасМэдээС.Амарсайханыг дөрвөд угсааны малчин гэдгийг баталжээ

С.Амарсайханыг дөрвөд угсааны малчин гэдгийг баталжээ

Улаанбаатар хотын захирагч өөрийнх нь талаар хэвлэлээр гарсан гүтгэлэгийн эсрэг хариу өгөхөөр өөрийн удам судрыг тогтоож өгөх хүсэлтийг хуулийн байгууллагад тавьжээ. Түүний хариуг цахим хуудсандаа нийтэлсэн тайлбарын хамт хүргэж байна. 

Тагнуулын ерөнхий газарт гаргасан гомдлын хариу ѳнѳѳдѳр ирлээ. Миний бие Хотын даргын ажлыг хүлээж аваад яг 1 жил 1 сар болжээ. Энэ хугацаанд зарим нэр бүхий хүмүүс ”108 Хүүр ухдаг хужаагийн хүүхэд”, “Хятадын эрлийз” гэх зэргээр удаа дараа гүтгэн, эцэг өвгөд, удам судрыг минь зохион байгуулалттайгаар, хүний ой тойнд оромгүйгээр доромжилж байсан тул энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар албан ёсоор хандсан юм.

Уг албан тоотод Увс аймгийн Бөхмөрөн сумын 1944 оны хүн амын тооллогын баримт нь Тагнуулын Ерѳнхий газрын тусгай архивын баримттай таарч байгаа бөгөөд миний эцэг Ишбалын Сайнбуян нь 1924 онд, эх Зулын Цэвээн нь 1932 онд одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт төрсөн, дѳрвѳд угсааны малчин хүмүүс байсан гэдгийг бататгажээ.
Мѳн С.Амарсайхан миний гарал үүсэлтэй холбоотой үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтэд тараасан,биечлэн гүтгэсэн иргэн Ц.Батмөнх, Г.Батбаяр, Б.Даваа нарын үйдлийг эрүүгийн гэмт хэргийн харъялалын дагуу Цагдаагийн байгууллагад шалгуулах нь зүйтэй тухай дурьджээ. Цаашид цагдаагийн байгууллагад хандаж нэр бүхий хүмүүс, тэдгээрийн захиалагч нарт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг тавих болно.

Үүнийг бичиж байгаагийн учир нь бид улстөрийн зорилго, хувийн сонирхол, үзэл бодлын зѳрүүгээр хувь хүн, эрхэлж буй ажилд нь шүүмжлэлтэй хандаж болох ч хэн нэгний гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, удам судрыг нь үндэслэлгүй гүтгэж, гутаан доромжилж болохгүй, ийм тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгуулахыг зорилоо. Улмаар Хятад эсвэл Орос, Япон,Солонгос аль ч улсын хэн ч байсан аливаа зүйлд Монголчууд бид олон улсын, тэр дундаа найрсаг харилцаатай хѳрш орнуудын харилцан хүндлэл, харилцааны эрхэмлэх ёстой зарчим байдгыг умартах учиргүй!

Монгол хүн бүрийн хувьд удам судар угсаа гарваль нь хамгийн эрхэм нандин, үнэ цэнэтэй зүйл байдаг. Энэ үнэн бодит түүхийг хэн ч дур зоргоороо өөрчлөх, зохиох, нулимах эрх байхгүй!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН