Нүүр хуудасМэдээС.АМАРСАЙХАН: Дархан, Сэлэнгэ аймгийн малчид ногоочдын "Гурван үеийн буян" дундын сайн жишиг...

С.АМАРСАЙХАН: Дархан, Сэлэнгэ аймгийн малчид ногоочдын “Гурван үеийн буян” дундын сайн жишиг хоршооны үйл ажиллагаатай танилцлаа

Тус хоршоо нь 2019 онд байгуулагдаж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хүрээнд 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Өнөөдрийн байдлаар мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төмс хүнсний ногоог хэрэглэгчдэд нийлүүлэх, худалдаалах гэх мэт 50 гаруй чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай эрхлэн явуулж байна. Мөн түүнчлэн 2021 оноос хойш 10 гаруй байгууллагатай гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ нийлүүлж иржээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд шинээр 6599 анхан шатны хоршоо байгуулагдаж, 68,500 малчин хоршооны гишүүнээр элссэн. Мөн хөнгөлттэй зээлэнд 5408 хоршооны 17,089 малчин хамрагдаад байгаа бөгөөд Төвийн бүсэд 9449 хоршоологч малчин нийт 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН