Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: Стандарт, Хэмжил зүйн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжин ажилласан жил байлаа

С.Амарсайхан: Стандарт, Хэмжил зүйн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжин ажилласан жил байлаа

Стандарт, Хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “100 жилийн түүхтэй Стандарт, Хэмжил зүйн салбарын хөгжлийн асуудал сүүлийн 30 жил орхигдсоор ирсэн тул хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоос эхлээд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Өнгөрсөн онд Шадар сайд С.Амарсайхан стандартын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувиар төр засгийн холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэн Архангай, Дундговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймагт хуучин Мэргэжлийн хяналтын газрын эзэмшилд байсан лабораторийн зориулалттай барилга байгууламжийн тодорхой хэсгийг эзэмших, ашиглах эрхийг Стандарт, хэмжил зүйн газарт олгосон бол 10 аймагт автомашин шийдэж, алба хаагчдыг ажиллах боломж нөхцөлийг дээшлүүллээ. Мөн Говьсүмбэр аймагт Стандарт, хэмжил зүйн хэлтэсийг шинээр байгуулж, Улсын хэмжээнд 39 ширхэг нягтын эталон аерометрүүд, 3ш цахилгааны калибратор, Ажлын эталон тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн байна.

Цаашид үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжруулах, олон нийтэд стандартыг сурталчлах, хэрэглээг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах болон гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарахыг гол зорилгоо болгож буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН