Нүүр хуудасМэдээС.АМАРСАЙХАН: "Төвийн бүсийн хөгжлийн чуулган"-аар дараах асуудлуудыг хэлэлцлээ

С.АМАРСАЙХАН: “Төвийн бүсийн хөгжлийн чуулган”-аар дараах асуудлуудыг хэлэлцлээ

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн хүрээнд бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах чиглэлээр оролцогч талуудын ойлголт, мэдээллийг нэгтгэх, бодлого, хуулийн төсөлд санал авах;

Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэх, санал дүгнэлт гаргах;

Хот, сум, суурин газруудын уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын сайн туршлага хуваалцах;

Бүсийн хөгжлийг дэмжих, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гарааны бизнес, инновацын төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэмжих чиглэлд эрдэмтэд, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх;

Орон нутгийн онцлог, давуу тал, нөөцөд тулгуурлан бүс дотроо төрөлжих, хорших, дагнах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах гарц боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сум, багийн засаг дарга, ОУ-ын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг олон талт оролцоог хангасан өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН