7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 16:52:11
Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: 2025 онд авто замын түгжрэл буурч, нийтийн тээврийн салбар бүрэн шинэчлэгдсэн...

С.Амарсайхан: 2025 онд авто замын түгжрэл буурч, нийтийн тээврийн салбар бүрэн шинэчлэгдсэн байх болно

НЗДТГ-ын дарга, хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд төлөвлөж буй томоохон ажлаа холбогдох удирдлагууд болох ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт танилцууллаа.

Тэрбээр: Агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэргийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дууссан ба Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлнэ гэсэн мэдээллийг өглөө.

Мөн өдгөө дэлхийн олон оронд ашиглагдаж байгаа, Монгол орны цаг уурт тохиромжтой буюу -50, +50 граудаст ч ажиллагаатай агаарын дүүжин тээврийг нэвтрүүлэх төлөвлөгөөг танилцууллаа. 

Ингэхдээ;

  • Нийт 157 кабинтай
  • Нэг кабины багтаамж 8-10 хүн
  • Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут
  • Цагт 3000 цаашлаад жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэнэ
  • Нэг талдаа дээд тал нь 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт байх юм. 

Мөн “МонРайл” буюу соронзон галт тэрэг нь нийслэлд 4 үндсэн чиглэлд явах ба нийт 35 буудалтай, 110 км замыг хамарна. Энэхүү тээвэр нэвтэрснээр Энхтайваны өргөн чөлөөний авто машины ачааллыг бууруулна. 

  • Автозамын ачаалал 68 хүртэлх хувиар буурна
  • Өдөр тутам 210 мянган зорчигч үйлчлүүлнэ
  • Хүлээлгийн хугацаа 3-5 минут  зарцуулах ажээ.   
  •  
  • Сурагчдын автобус одоогоор 5000 гаруй хүүхдэд үйлчилж байна. Сургуулийн автобусны тоог 200-аар дээшгүй тоогоор нэмэх төлөвлөгөөтэй, мөн сурагчдыг хүргэж өгдөг “хүүхэд хүргэлтийн такси” үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна.

Мөн 2000 гаруй автобус шаардлагатай байгаа ба нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг 2020-2022 хүртэлх хугацаанд жил бүр 600-аар нэмэхээр төлөвлөж байна. 2025 онд авто замын түгжрэл буурч, нийтийн тээврийн салбар бүрэн шинэчлэгдсэн байх болно гэж хотын захирагч мэдэгдлээ.

 



НЗДТГ-ын дарга, хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд төлөвлөж буй томоохон ажлаа холбогдох удирдлагууд болох ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт танилцууллаа.

Агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэргийн техник эдийн засгийн үнэлгээг хийж дууссан ба Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлнэ. 

Өдгөө дэлхийн олон оронд ашиглагдаж байгаа, Монгол орны цаг уурт тохиромжтой буюу -50, +50 граудаст ч ажиллагаатай агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ. Ингэхдээ;

  • Нийт 157 кабинтай
  • Нэг кабины багтаамж 8-10 хүн
  • Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут
  • Цагт 3000 цаашлаад жилд 3,2 сая хүртэлх зорчигч тээвэрлэнэ
  • Нэг талдаа дээд тал нь 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт юм.

“МонРайл” буюу соронзон галт тэрэг нь нийслэлд 4 үндсэн чиглэлд явах ба нийт 35 буудалтай, 110 км замыг хамарна. Энэхүү тээвэр нэвтэрснээр Энхтайваны өргөн чөлөөний авто машины ачааллыг бууруулна. 

  • Автозамын ачаалал 68 хүртэлх хувиар буурна
  • Өдөр тутам 210 мянган зорчигч үйлчлүүлнэ
  • Хүлээлгийн хугацаа 3-5 минут

Сурагчдын автобус одоогоор 5000 гаруй хүүхдэд үйлчилж байна. Сургуулийн автобусны тоог 200-аар дээшгүй тоогоор нэмэх төлөвлөгөөтэй, мөн сурагчдыг хүргэж өгдөг “хүүхэд хүргэлтийн такси” үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байна.

Өдгөө цахилгаан 10 автобусыг оруулж ирэн туршиж байгаа аж. Мөн 2000 гаруй автобус шаардлагатай байгаа ба нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг 2020-2022 хүртэлх хугацаанд жил бүр 600-аар нэмэхээр төлөвлөж байна. 2025 онд авто замын түгжрэл буурч, нийтийн тээврийн салбар бүрэн шинэчлэгдсэн байх болно гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН