21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 04:29:34
Нүүр хуудас Мэдээ С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлаар өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэж түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.

С.Баярцогтыг энэ сарын 1-ний өдөр гэрчийн мэдүүлэг авна гэж дуудсан ч албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татах болсон тухай тогтоол танилцуулан саатуулсан гэдгийг түүний өмгөөлөгч Г.Орхон мэдээлсэн. Түүнчлэн “С.Баярцогтын хувьд мэдүүлгээ өгч, уг асуудлыг шалгуулан эцэслүүлэх болно гэдгээ мэдэгдсэн ч цагдан хорих хугацааг ийнхүү сунгаж шийдвэрлэж байгаад харамсалтай байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН