Дэлхийн шатрын холбооны их чуулганы хурлаар зарим шатарчин, шүүгч, зохион байгуулагч нарт зэрэг, цол хүртээлээ. Манай улсаас Азийн АШТ, Чех улсад явагдсан олон улсын А зэрэглэлийн тэмцээн, Польш улсад зохиогдсон Мигуэль Найдорфын нэрэмжит олон улсын тэмцээнд амжилттай оролцож,
Олон улсын мастер цолны дөрөвдүгээр норм биелүүлэн, Дэлхийн шатрын холбооны чансаагаа 2400-д хүргэсэн Сумъяагийн Билгүүнд Олон улсын мастер цол олгожээ. Тэрбээр Ховд аймгийнн Зэрэг сумын харьяат, “Сүлд” спорт хороо, МУИС-ийн шатарчин юм.
Түүнчлэн өнгөрсөн онд БНСУ-ын Сувон, энэ онд Улаанбаатар хотод явагдсан өсвөрийн шатарчдын тивийн аварга, өнгөрсөн жил манай улсад зохиогдсон 16 хүртэлх насны Дэлхийн шатрын олимпиадыг амжилттай зохин байгуулж, Олон улсын зохион байгуулагчдын семинарт амжилттай дүн үзүүлсэн Олон улсын шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ОУШХ-ны Шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Цэрэндоржийн Сайнбаярт Олон улсын зохион байгуулагч цол хүртээлээ.