-11 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 20:55:05
Нүүр хуудас Ярилцлага С.Наранзул: “ Бид нарын үнэ цэнэ бол үнэнч бөгөөд хамтач байх” 

С.Наранзул: “ Бид нарын үнэ цэнэ бол үнэнч бөгөөд хамтач байх” 

Prouve Mongolia компанийн лидерүүдийн нэг, Партнер С.Наранзулыг танилцуулж байна. 

-Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Сандуйжавын Наранзул гэдэг. Боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан. Багшаас эхлээд сургуулийн удирдах ажлыг 22 жил хийсэн байна.

-Хэзээнээс Prouve компанитай холбогдсон бэ?

-Анх Prouve компанийн мэдээллийг Б.Мөнхдорж захирлаас авсан юм. Анх сонсоод маш их таалагдсан. Хамгийн гол нь би өөрөө сүрчигт маш их дуртай хүн л дээ. Тэр ч утгаараа Франц улсад үйлдвэрлэсэн үнэртэй усыг МЛМ/олон үет маркетингийн систем/ системтэй компанийн шугамаар оруулж ирж байгаа нь таалагдсан. Тиймээс эхлээд хэрэглэгч байдлаар үнэртэй усаа авах гэж партнер болж орсон. Өөрийн дуртай бүх төрлийн сүрчигээ хямд үнээр авах боломжтой учраас дөрвөн сард элсэн ороод өнөөдрийг хүрчээ.

-Сүрчигт дуртай гэсэн. Яг ямар төрлийн сүрчигт дурласан бэ?

-19 номерийн Цэцгийн дур булаам үнэртэй, хурц талдаа сүрчиг хэрэглэдэг. Миний нас болоод ажилтай зохицдог юм. Харин одоо бүр ихээр таалагдаж байгаа нь юу гэвэл манай Prouve компани улсдаа анх удаа МЛМ системтэйгээр “Молекул сүрчиг” нийлүүлдэг. “Молекул сүрчиг”-ийн 6, 2 номерынх нь их таалагдаж байгаа. Учир нь энэ хоёрыг хольж өөрийнхөө дуртай үнэрийг гаргах боломжтой. Компанийн оруулж ирсэн нийт зургаан төрлийн “Молекул сүрчиг” бий. Хэрэв тухайн хүн хүсвэл 250 гаруй нэр төрлийн үнэр гаргах боломжтой гээд бод доо. Заавал хүн бүр нэг ижил үнэртэн хэрэглэх бус өөрт тохирох цор ганц үнэрийг бий болгоно. Зөвхөн танд зориулсан цор ганц үнэр гэсэн үг шүү дээ.

С.Наранзул Польш улсын хүндэт зочид амбассадор ноён Wojciech Paciorek, ⭐⭐⭐Амбассадор Maciej Raś, нартай хамт

-Тэгэхээр таны хэлсэнчлэн “Молекул сүрчиг”-ийн онцлог нь Монголын хэрэглэгчид —-өөрсдийнхөө дуртай нотыг гаргаж авна гэсэн үг байх нь ээ

-Тийм шүү. Хуучин бол Монголчууд хоёр үнэртэй ус хольж түрхэхээр өөрөө өөрийнх нь үнэр алдагдана гэж үздэг байсан. Харин одоо бол өөр болж. “Молекул сүрчиг” Монголд шинэ зүйл, шинэ соёлыг нэвтрүүлж байна. Түрүүн хэлсэнчлэн зургаан төрлийн ус нь хоорондоо холилдож илүү тансаг үнэрийг гаргадгаараа онцлог. Орчин үед уламжлалт байдаг л үнэрээс татгалзаж өөрийнхөө нэрийн усыг гаргах боломж бий болж байна. Үүнийг сонсоод үнэртэй усанд дурлагсад их ирж байгаа шүү. Тиймээс бид энэ мэдээллийг олонд хүргэх нь бидний үүрэг юм. Шинэ сайхан зүйлийг бид өөрсдөө хэрэглэхээс гадна бусдад түгээн дэлгэрүүлэх их чухал зүйл гэж боддог. Энэ нь ч миний өөрийн төрөлх зантай холбоотой байх. Тиймээс хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд, хөршүүддээ хүртэл хэлдэг. Гэхдээ ганцхан “Сүрчиг” гэлтгүй гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн авч хэрэглээд сэтгэл хангалуун байгаа.

Ямар ч мэргэжлийн хүн энэ ажлыг хийх боломжтой. Хамгийн гол нь тууштай идэвхитэй  зорилготой байх ёстой.

 -Та ЕБС-д 30 гаруй жил ажиллаж байгаа хүн. Энэ ажил мэргэжил нь Prouve компанийн партнер хийхэд хэрхэн нөлөөлж байна. Өнөөдрийн гаргаж байгаа амжилтын тань нууц?

-Ямар ч мэргэжлийн хүн энэ ажлыг хийх боломжтой. Хамгийн гол нь тууштай идэвхитэй  зорилготой байх ёстой. Гоё сайхан бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэхээс гадна би өнөөдөр өөрийнхөө үндсэн цалин дээр нэмэлт орлого олох боломжтой байгаа юм. Анх үнэртэй усыг нь сонирхож орж ирсэн ч маш амархан, энгийн маркетингтай байсан учраас өөрийнхөө цалин дээр нэмэлт орлого олох зорилготой болсон. Тэр зорилгодоо хүрч мөнгө олж ч байна. Одоо би 700 гаруй мянган төгрөгийн цалин авч байгаа. Нууцгүй хэлэхэд миний үндсэн цалин 680 мянган төгрөг байдаг. Гэтэл 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнтэй тэнцэх хэмжээний цалинг  хоёр, гуравхан сарын дотор авч байгаадаа баяртай байна. Гэхдээ энэ бизнесийн онцлог бол заавал ажлын байрандаа цагт баригдан суух шаардлагагүй. Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед утсаар ярьж найз нөхөдтэйгөө холбогдох, амралтын өдрүүдээр санаа оноогоо хуваалцах  гэх мэтээр цаг хугацааны хувьд эрх чөлөөтэй байдлаар энэ ажлыг хийх боломжтой гэдэг нь харагдаж байна. Ажлын найман цагтай хүмүүс ч ялгаагүй боломжтой. Ялангуяа миний хувьд багшийн мэргэжил маань эергээр нөлөөлж байна гэж боддог. Бусдад мэдээлэл тарааж хүмүүстэй уулзаж харилцахад ажил мэргэжлийн минь нөлөө их. Хүмүүс сургалтаа сайхан явуулж байна хэмээн урамшуулдаг шүү.

-Одоо 700 гаруй мянган төгрөгийн цалин авч байна. Дөрвөн сард элссэн гэхээр гуравхан сарын хугацаанд амжилтанд хүрчээ?

Тийм байна, эргээд харахад бага хугацаа байж болох юм. Анх 260 гаруй мянган төгрөгийн цалин авч эхлэсэн. Харин одоо 700 гаруй мянган төгрөгийн цалин авч байна. Цаашид бүр өндөр цалинд хүрэх зорилготой ажиллаж байна.

-Тэгэхээр та Prouve компанийн 18 хувийн болзлыг хангажээ. Энэ шатанд хүрэхийн тулд өнгөрсөн хугацаанд хэрхэн яаж ажилласан бэ?

-Ер нь аливаа ажил амар байдаггүй. Гэхдээ бас хэцүү ч байгаагүй. Ялангуяа миний насны хүмүүст танилын хүрээ их байдаг. Миний утасны жагсаалтанд л гэхэд 700 гаруй хүний дугаар хадгалагдсан байна. Мөн би 3-4 сургуулийг, журмынхаа дагуу сэлгэн ажилласан. Дээр нь оюутан ангийн найзууд, хамт сурч байсан 10 жилийн ангийн хүүхдүүд байна. Бас 3 дээд сургууль төгссөн. Энэ бүх төгсөлтийн найзууд маань бий. Үүнээс гадна байрныхан гээд хүрээлэл их. Эдгээр хүмүүст утсаар мэдээлэл хэлэхэд Наранзул багш хайш яайш зүйлд ороод цагаа дэмий үрэх хүн биш гэж боддог юм уу? надад итгэн мэдээлэл аваад эргэж холбогддог доо.

-Өнгөрсөн хугацаанд ажилласан туршлага дээрээ үндэслэн шинээр элсэн орж байгаа партнерууддаа юу хэлмээр байна?

-Би ер нь бодсон зорьсон зүйлдээ шантраад байдаггүй. Миний төрөлх зан чанар гэх юм уу даа. Аливаа ажлыг эхэлсэн бол тууштай шантрахгүй байхыг эрмэлздэг . Бид нар цаана нь байгаа боломжийг олж хардаггүй муу талтай. Prouve компанид боломж байгаа гэдгийг харсан учраас олон хүн ажиллаж байгаа юм. МЛМ системыг хүмүүс ерөнхийд нь сүлжээ гээд нэрлэчихсэн. Сүлжээнд заавал нэг ажилгүй, эсвэл ажилд орохоор хүлээж байгаа, боловсролгүй гэдэг ч юмуу ийм хүмүүс тор бариад л гүйгээд юм зараад байдаг гэсэн хүмүүсийн нийтлэг сөрөг ойлголт байна. Энэ бол үгүй юм. Харин ч хүнтэй зөв харьцаж, өөрийгөө ойлгуулах, бүтээгдэхүүнээ танилцуулах, хүнд мэдээлэл өгөх чадвартай болж байна. Дээрээс нь зөвхөн бараа бүтээгдэхүүн дотроо суугаад байх биш үүнтэй холбооотой мэдээлэл сошиал орчноос авахаар тухайн хүн өөрөө хөгжиж байна. Ер нь бол боловсрол мэдлэг дээр тулгуурлаж энэ ажил явагдана. Ажиглаад байхад манай компанид эмч, багш, хуульч, инженер, эдийн засагч, цахилгаан холбооны мэргэжилтэн, урлаг уран сайханчид, сэтгүүлчид гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс байна. Үүнээс харахад хүмүүс одоо үед боломжийг нь хардаг болж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхийлөгч болохоосоо өмнө телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсон байдаг. Тэр үед сэтгүүлч түүнээс “Та үл хөдлөх хөрөнгөөр гараагаа эхлэсэн дэлхийн баячуудын нэг,  эдийн засгийн хямрал болж олон компани үүдээ барьж байгаагийн адил танай компанид ийм зүйл тулгарч хаалгаа баривал та цааш яаж эдийн засгаа сайжруулах вэ” гэж асуухад Доналд Трамп “Би ерөөсөө МЛМ  системтэй бизнес хийнэ” гэж хариулсан байдаг. Яагаад гэвэл эндээс эхлэхэд өөрөөс мөнгө гаргах шаардлагагүй шүү дээ. Гэтэл би шинээр бизнесээ хийе гэж үзэхэд нилээн мөнгө зарна, дараа нь ашгаа олох эсэх нь ч эргэлзээтэй шүү дээ. Харин МЛМ системтэй компанид ороод бизнес хийхэд, зөвхөн элсэлтийн мөнгө авдгаараа онцлогтой. Манай Prouve компани л гэхэд 36-108 мянган төгрөгийн хооронд партнеруудаа элсэх боломжийг олгосон.  Тухайн үнийн дүндээ тэнцэхүйц бараа бүтээгдэхүүнээ эргүүлээд авчихна. Тэгэхээр АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл тэгж хариулж байгаа нь миний бодолтой нийлж байгаа юм. Хамгийн эрсдэлгүй зөв алхам.

-Prouve  компанид ороод гурван сарын хугацааг зарцуулахад таны хувийн амьдрал болоод өөрт гарсан өөрчлөлт юу байна?

Ямар ч байсан цагаа зөв хуваарилна. Дээр нь аливаа зүйлд хүлээцтэй ханддаг болж байна. Аливаад сөргөөр ханддаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр болгонд эвийг нь олж ажиллана гэдэг би өөрөө хувь хүнийхээ үүднээс ч төлөвшиж байна гэсэн үг. Удирдах ажил олон жил хийсэн болохоор заримдаа тушаангуй хандах гээд байдаг талтай. Гэтэл энд би хэн нэгэнд тушаах эрхгүй, харин ч багийнхандаа туслах үүрэгтэй.

-Таны хувьд Prouve компанид орсноос хэдэн хүний амьдралд өөрчлөлт оруулж, нэмэлт орлого оруулахад нь туслаад байна?

Өнөөдрийн байдлаар манай баг 280 гаруй партнертай. Бүгдэд нь мэдээлэл дамжуулж байна гэхгүй ч ойрын хүмүүстэй мэдээллээ хүргэж, бусдад нь сургалт хэлбэрээр мэдээлэл хүргэж байна. Тиймээс амьдралд нь өөрчлөлт орж байгаа олон хүн байгаа шүү.

Prouve Monolia компанийн захирал Б.Мөнхдорж, Т.Цээнэ нартай хамт

“ Бид нарын үнэ цэнэ бол үнэнч байна, хамтач байх”

-Таны бодлоор Prouve компанийн үнэ цэнэ юунд оршиж байна вэ?

Томоор хэлбэл Монголынхоо ард түмний төлөө ажилладаг. Өнөөдөр нийгэмд ажилгүй хүн олон байна. Ажилтай байлаа ч авсан цалин нь амьдралд нь хүрэхгүй хүн зөндөө байна. Энэ хүмүүсийг ажилтай орлоготой болгоно, нөгөө талаас Монголдоо албан ёсоор татвараа төлдөг, Монголынхоо цаашдын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байна. Мөн хувь хүмүүсийг төлөвшүүлнэ, хөгжүүлнэ, чадвартай болгоно, өөрийгөө нээхэд нь туслана гээд олон давуу талууд байна. Үнэ цэнийн тухайд гэвэл би сургалтынхаа төгсгөлд “ Бид нарын үнэ цэнэ бол үнэнч байна, хамтач байна” гэж хэлдэг.  Амжилттай явж байгаа хүмүүсийн дурьдатгалыг уншихад тэдэнд нэг л онцлог байдаг. Ерөөсөө л мятаршгүй байдаг. Ямар ч бэрхшээл гарсан сэтгэлийн хатаар давдаг. Мөн хүнлэг байх.  Тэгж байж л хүн хүнийг дагана шүү дээ. Тэгэхээр багийнхаа нэг хүнийг ч гэсэн орлоготой болгохын төлөө л ажиллах ёстой. Миний үүрэг гэж боддог.

-Prouve компанийг сонирхсон хүмүүс хаана хэнд хандах вэ?

Манай партнеруудад хандах боломжтой. Мөн Амжилт Prouve гээд пэйсбүүк групп, Prouve Mongolia гээд пэйж хуудас байгаа. Мөн тансаг Франц сүрчиг гээд манай багийн фэйсбүүк хаяг байгаа. Үүнээс мэдээлэл аваад чатаар холбогдох боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь юу гэж хэлэх вэ? 

Хүмүүст хандаж хэлэхэд заавал нэг ирээд манай компанийн үйл ажиллагаатай танилцаарай, таны амьдралыг өөрчлөх боломж ч байж мэдэх юм. Сүлжээ гэж битгий хараарай. Сүлжээ болгон өөр байдаг. Манай компани онцлог ихтэй, өөр маркетингтай, давуу талуудтай. Хүмүүст өмнө нь байгаагүй боломжийг олгосон газар. Бүтээгдэхүүнүүд нь ч чанартай гэдгийг 100 хувь батлан хэлэх байна. Биднийг зорин ирсэн хэн бүхэнд нээлттэй шүү. Бүгдэд нь амжилт хүсье.

Ярилцсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН