Нүүр хуудасМэдээС.Сэрчмаа валентины баяраар хайрын хит дуунуудаа эгшиглүүлнэ

С.Сэрчмаа валентины баяраар хайрын хит дуунуудаа эгшиглүүлнэ

Хайрын дууч гэгддэг дуучин Сэлли буюу С.Сэрчмаа валентины баяраар “Valentines Night” тоглолтоо толилуулах гэж байна.  Хэдийнэ хоёр охины ээж болж халуун дулаан амьдрал цогцлоосон дуучин бүсгүй урлагийн амьдралаас илүүтэй гэр бүлдээ цаг заваа зориулах болсон ч фэнүүд нь түүний уран бүтээлийг шимтэн хүлээдэг хэвээрээ. Харин дууч бүсгүй хайртай гэр бүл болон дурлалт хосууддаа Валенины баяраар бэлэг барихаар зэхжээ. 2 сарын 14-нд River Sounds Club т болох “Valentines Night” тоглолтонд түүний хит болсон шилдэг хайрын дуунууд эгшиглэх гэнэ. Дуучин бүсгүй энэ удаагийнхаа тоглолтондоо өөрийн уран бүтээлийн сор болсон хайрын дуунуудаа жазз тавилтаар үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН