0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 02:07:10
Нүүр хуудас Мэдээ С.Чинзориг: ГҮТГЭЛЭГ, ДОРОМЖЛОЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

С.Чинзориг: ГҮТГЭЛЭГ, ДОРОМЖЛОЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр 2012-2016 онд сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэсэн мэдээлэл нэлээд явж байгаа. Мөн НДЕГ-ын дарга болон удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгаж, саатуулсан тухай мэдээлэл гарсан. Гэтэл сүүлийн үед энэ хэрэгт намайг холбоотой, С.Эрдэнийг биш Чинзоригийг шалгах ёстой, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Чинзориг цөлмөсөн гэх захиалгат гүтгэлэг, нэвтрүүлгийг улс төрийн намын зүгээс явуулж байна. Тухайлбал, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр энэ тухай гаргаж, улс төрийн зарим намын удирдлага хэвлэлийн хурал хийж намайг энэ хэрэгт холбоотой мэтээр ярьсан.

Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар би тухай бүрт нь өөрийнхөө байр суурийг илэрхийлж, Капитал банктай холбоотойгоор албан тушаалаа ашиглаж ашгийн сонирхол үүсгэсэн асуудал байхгүй, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон зүйл байхгүй гэдгээ хэвлэл мэдээллийн байгууллагаар удаа дараа илэрхийлж байсан. Харамсалтай нь сүүлийн үед гүтгэлгийн шинж чанартай асуудал тасралтгүй үргэлжлэх янзтай байна. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж бий.
Миний хувьд асуудал бүрт хариу өгөөд, өрвөлзөөд, үсчээд байдаг хүн биш. Энэ асуудалд ч мөн адил хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирсэн. Сүүлийн үеийн нөхцөл байдлыг авч үзэхэд энэ асуудал ерөнхийдөө сонгууль дуустал тасрахгүй харин ч улам эрчээ авч онц ноцтой хэрэгт гүтгэх, миний өөрийн болон байгууллагын нэр төрд халдах асуудал үргэлжлэх шинжтэй байна.

Хамгийн ноцтой нь өчигдөр “Бямбабаатар Монгол” гэсэн фэйсбүүк хаягнаас “Улсын ерөнхий прокурорын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзаж, С.Чинзоригийг яллагдагчаар татахаар болжээ” гэсэн худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээж байгаа нь миний хувийн нэр хүнд болон, байгууллагын нэр хүндэд халдах асуудал даамжирч байна. Тийм учраас энэ бүгдэд цэг тавих нь зүйтэй гэж үзэж АТГ-т намайг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон эсэх асуудлыг мөрдөн шалгаж хариу өгнө үү гэсэн хүсэлтийг гаргалаа. Мөн УЕПГ-т намайг ямар нэг хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан асуудал байгаа эсэхээр албан ёсны хариу хүсч хандлаа. Түүнчлэн намайг гүтгэсэн мэдээллийг нийтэлсэн фэйсбүүк хаягийг шалгуулах хүсэлтийг Тагнуул, Цагдаагийн байгууллагад өглөө.

Ингэхгүй бол улс төрийн намуудын захиалгатай нэвтрүүлэг, улстөрчдийн захиалгатай гүтгэлэг, доромжлол, дээрэлхэл зогсохгүй юм байна. Энэ асуудалд цэг тавих арга нь хүний нэр төрийг юман чинээ тоодоггүй, дөргүй бух шиг хүмүүстэй маргалдаж суухын оронд өөрийгөө шалгуулаад үнэн худлыг нь тогтоолгох нь зөв гэж үзсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН