Нүүр хуудасМэдээС.Эрдэнэбат: ЭМДҮЗ их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг, улс төрчидтэй холбоотой лоббины хүмүүс...

С.Эрдэнэбат: ЭМДҮЗ их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг, улс төрчидтэй холбоотой лоббины хүмүүс томилогдох болсон

МҮЭХ-оос Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооний асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат  “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлангийнд маш ноцтой асуудлууд яригдсан. Капитал банкны өр төлбөр зээлийг ямар хүмүүс авсан, хэн төлөх ёстойг нээлттэй мэдээллэх хэрэгтэй байна. Өр барагдуулалт болон хүүгийн алданги зогссон. Энэ асуудал яригдаад гурван жилийн хугацаа өнгөрч байна. Гэтэл банкаар дамжуулж зээл авсан хүмүүс тус хугацаанд ямар ч хүүгийн алданги төлөөгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг учир улс төрчидтэй холбоотой лоббины хүмүүс томилогдох болсон. Үүний ард ямар эрсдэл явж байгааг мэдэх боломжгүй. Тиймээс үндэсний зөвлөлүүд гаргах гэж буй шийдвэрээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг болох хэрэгтэй. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилт гэх асуудлаас болоод эмч, сувилагч нар илүү цагийн цалин, хөлсөө авч чадахгүй байдалтай байна. Үүнээс үүдэж эмч, сувилагч нарын их нүүдэл болж улсын эмнэлэгт ажиллаж байсан чадалтай эмч, сувилагч нар хувийн эмнэлэг рүү шилжих болсон. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газруудыг яамны харьяанд бус үндэсний зөвлөлийн харьяанд байлгах хэрэгтэй” гэж мэлээлдээ онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН