Нүүр хуудасМэдээТавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болголоо

Тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болголоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэжээ. 

“Автомашингүй өдөр”-өөр Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана.

Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн болох юм.

Мөн Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН