7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 11:53:05
Нүүр хуудас Нийтлэл Талцаж нэг жүжиглэнэ, эвлэрч нэг элдэвлэнэ, ээ дээ “УЛС ТӨР” өө гэж...

Талцаж нэг жүжиглэнэ, эвлэрч нэг элдэвлэнэ, ээ дээ “УЛС ТӨР” өө гэж…

Улс төрийн орчинд сонин хачин үзэгдэл Улсын их хурлын болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үзэгдэх нь элбэг ээ. Инээдэм ч юм шиг, эмгэнэл ч юм шиг ийм дүр зургийг энэ улсад л харж болох байх…

Хайр найргүй муулж, харааж ерөөх дээрээ тулж байснаа хачин сайхан уулзаж, хошуу, хуруугаа нийлүүлчихээд салж ядахыг нь ч харж явлаа. Өстөн дайсан мэт шиг харагдах хэрнээ өөрийнх нь хүн юм шиг ч аашлахыг харж байлаа.

Үүний нэг жишээ нь сонгууль болохоор л эвлэрч нэгдэж, тэврэлдэж зураг татуулдаг улс төрийн намууд юм. Саяхан л орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам, Шинэ намтай нийлж явсан МАХН одоо болохоор “Монгол улсад улс төрийн нам үүссэний 100 жилийн ой”-оор далим болгон МАН-тай нэгдэх юм гэнэ. Энэ мэдээлэл сүүлийн өдрүүдэд нилээн ч явлаа, үнэн гэдэг нь ч тодорхой боллоо. Аль алинд нь ашиг болоод нүүдэл бий болох учраас л ийм шийдэлд хүрч байгаа болов уу. Зүгээр ч нэг гэж улс төрд байхгүй асуудал.

Гадуур чих тавихад, энэ үйл явдлыг эсэргүүцэж байгаа нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар байгаа бол, МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН, МАХН-ын дарга нарын шийдэх асуудал биш, ард иргэд, гишүүдээсээ санал авна” гэж ярьж байгаа юм. Харин нэгдэх саналыг МАН-аас тавьсан бололтой. Нэгдэх уулзалт нь ч хэдийнээ болж, Д.Амарбаясгалан, Б.Тулга, О.Цолмон нар ч оролцсон гэж байгаа юм. Нүүрэн дээрээ хэн ч нэгдэх болсноо хэлэхгүй байгаа ч ачир дээрээ аль хэдийнэ тохиролцчихоод одоо хэн, хэн нь ямар суудалд очихоо тохирч байгаа биз. Үүнийгээ нэгдсэн ч намын нэрийг МАН уу? МАХН уу гэдэг дээр тохирч чадахгүй байгаагаар ч тайлбарлаж байгаа сурагтай.

Ямартай ч энэ хоёр нам нэгдвэл МАН-ын гишүүд болоод эрх мэдлийн хүрээ тэлж улам хүчирхэгжих нь. Харин МАХН-д нэр дэвшиж чаддаггүй Н.Энхбаяр даргад ямар нэгэн суудал гарахаас гадна хүү Э.Батшугараа МАН-ын нэрээр улсын их хуралд оруулах гэсэн санаа яваа биз ээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд л энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч алдсан явдал болох нь дээ.

Гэхдээ л улс төрийн намууд салж нийлдэг энэ явдал байх нь зөв бөгөөд эрүүл үзэгдэл яав ч биш ээ… Их ч юм болно доо…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН