Нүүр хуудасМэдээТарвас идэхээр зарим хүмүүс яагаад гүйлгэдэг вэ?

Тарвас идэхээр зарим хүмүүс яагаад гүйлгэдэг вэ?

Тарвас нь дотроо олон төрлийн олигосахарид, дисахарид, моносахаридууд болон олон тооны чихрийн спиртүүдээс бүрдэх полиолуудыг агуулдаг.

Полиолуудыг сорбитол, маннитол, инозитол гэх мэт спиртүүд бүрдүүлнэ.

Сорбитол бол хар чавганд маш ихээр байдаг тул хар чавга идэхэд, шүүсийг нь уухад өтгөн шингэрч гүйлгэдэг. Яаг үүнтэй адилхан.

Ялгаа нь гэвэл хар чавганд агуулагдах сорбитолоос тарвасанд агуулагдах нь хамаагүй бага ч гэлээ хэт мэдрэг хүмүүст бол гүйлгэх үйлчлэл илэрдэг.

Зарим тарвасыг авч идэхэд зүгээр, зарим нь гүйлгүүлээд байна гэдэг хүмүүст хэлэхэд уг тарвасанд байх сорбитолын хэмжээнээс болон бусад олигосахаридуудын хэмжээнээс хамаардаг.

Тэгэхээр, тарвасны хальс бүрэн бүтэн л байвал исэж муудахгүй, харин иссэн тарвас бол өөр асуудал шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН