Нүүр хуудасМэдээТархины хүнд гэмтэлтэй өвчтөнд Налайх дүүргийн эмнэлэг амжилттай мэс засал хийжээ

Тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд Налайх дүүргийн эмнэлэг амжилттай мэс засал хийжээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нар ГССҮТ-ийн Гавал, тархины мэс заслын багийнхантай хамтран дүүргийнхээ эмнэлэгт анх удаа “Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал” оноштой, биеийн байдал маш хүнд, тээвэрлэх боломжгүй иргэнд амжилттай мэс засал хийжээ.

Мэс заслыг ГССҮТ-ийн гэмтлийн эмч н.Энхтүвшин, н.Тэмүүжин, хагалгааны сувилагч н.Гантулга болон Налайх ЭМТ-ийн мэс заслын эмч Б.Сүхбаатар, Гэмтлийн эмч Б.Эрдэнэбадрах, Мэдээгүйжүүлгийн эмч С.Ариунзаяа, сувилагч С.Бижанаар, хагалгааны сувилагч Э.Болормаа, асрагч П.Алтантуяа зэрэг бүрэлдэхүүнтэй баг хамтран хийсэн байна. 

Өвчтөн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б тус дүүргийн эрүүл мэндийн төвийн Эрчимт  эмчилгээний тасагт эмчилгээг үргэлжлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН