Нүүр хуудасМэдээТББ-ууд ирэх сарын 15-ны дотор үйл ажиллагааны тайлангаа ХЭБГ-т өгөх шаардлагатай

ТББ-ууд ирэх сарын 15-ны дотор үйл ажиллагааны тайлангаа ХЭБГ-т өгөх шаардлагатай

Жилд дунджаар 2400 орчим хуулийн этгээд Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлдэг байна. Харин эдгээр ТББ-ууд нь тухайн жилийнхээ үйл ажиллагааны тайланг дараа оныхоо 2-р сарын 15-аас өмнө Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өгөх үүрэгтэй. Хэрэв заасан хугацаанд тайлангаа өгөөгүй бол 200 нэгжээр торгуулах юм байна.  Манай улсад 160 мянга гаруй хуулийн этгээд байдаг. Үүний 17 мянга орчим нь ТББ юм. Харин эдгээр ТББ нь хуулиараа татварын болон үйл ажиллагааны тайлангаа дараа оныхоо хоёрдугаар сард өгөх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч энэ үүргээ мэдэхгүйгээс 20-200 нэгж буюу 20-200 мянган төгрөгөөр торгуулах нөхцөл үүсдэг байна. Тиймээс хугацаандаа үйл ажиллагааны тайлангаа ОӨУБЕГ-ын ХЭБГ-т өгөхийг анхааруулж байна. Жилд дунджаар 2400 орчим хуулийн этгээд ТББ бүртгүүлдэг байна. Мэдээж хуулийн заалт нь шинэ болон хуучин бүх л ТББ-д хамаарна гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна энэ оноос эхлэн татварын болон хуулийн этгээдийн бүртгэлийн хуулинд нэмэлт өөрчлөлт орсон байна. энэ нь ашигт малтмалын зөвшөөрөлтэй хуулийн этгээд эзэмшигчийн нэрээ солихоор болвол заавал татвар төлсөн тодорхойлолтоо авчирч хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхээр болжээ. Мөн сүүлийн жилүүдэд Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шинээр бүртгүүлэх хуулийн этгээдийн тоо нэмэгдсэн байна. 2016, 2017  оны байдлаар л гэхэд тус бүр 14 мянга орчим хуулийн этгээд бүртгүүлсэн байна. Гэхдээ анхны мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд бүртгүүлэх шаардлагатай үгүй бол зөрчлийн хуулиар 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгодог болжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН