Нүүр хуудасМэдээТЕГ: ТАТВАРЫН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЦАХИМ-СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

ТЕГ: ТАТВАРЫН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЦАХИМ-СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Татварын алба 2022 оны жилийн эцсийн тайлангаа хоёрдугаар сард хүлээн авч, тайлан боловсрлуулалтаа хийсний дараа өмнөх оны ажлаа дүгнэж удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнөө зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд хамтран ажилладаг төрийн бусад байгууллагатай мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаагаа сайжруулах, хамтран хууль хэрэгжүүлэх ажиллагаагаа нэгтгэх зорилгоор ТАЗ, ЦЕГ, ГЗБГЗЗГ, Авто тээвэр үндэсний төвөөс зочин урьж, илтгэл танилцуулгыг албадын удирдлагуудад хүргэж байгаагаараа онцлог юм.

Цахим сургалт, зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх ба өнөөдөр сургалт мэдээлэл зохион байгуулагдах бол маргааш өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх оны зорилго, төлөвлөгөөгөө зөвлөлдөн хэлэлцэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН