16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:14:07
Нүүр хуудасБусадТусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах төхөөрөмжийг суурилууллаа

Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах төхөөрөмжийг суурилууллаа

Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт иргэдийг явган хүний гарцаар аюулгүй зорчих нөхцөлийг хангах дуут анхааруулгын төхөөрөмжүүдийг дөрвөн байршилд суурилуулахаар болсон.

Тодруулбал, Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, нийгмийн хөгжлийн хэлтэс, “Эвт гурван тулгуур” НҮТББ болон дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд тавдугаар сарын 12-ны өдөр дуут дохио байрлуулах байршлуудыг хамтран сонгосон юм.

Өнөөдөр энэ ажил хэрэгжин дүүргийн нутаг дэвсгэрийн хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн байршилд дуут төхөөрөмжийг найман гэрлэн дохион дээр нэмэлтээр суурилуулж дууслаа. Ингэснээр тусгай хэрэгцээт иргэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөл бүрдээд байна.

АНХААРУУЛГЫН ДУУТ ТӨХӨӨРӨМЖИЙГ ДАРААХ БАЙРШИЛД СУУРИЛУУЛЛАА

Хархорин автобусны буудлын зохицуулдаг явган хүний гарц

Лабораторийн автобусны буудлын явган хүний гарц

67-р сургуулийн явган хүний гарц

Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хойд талын автобусны буудлын явган хүний гарц

дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН