Нүүр хуудасМэдээТЦА: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён...

ТЦА: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв, Дотоод хэргийн их сургууль, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран энэ оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээний зорилго нь Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын багш, суралцагч нарын хувь хүний хандлага, ур чадварыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хор уршгийг бодит байдал дээр үзүүлэх, тухайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, дүрмийн болон практик дадлага сайтай чадварлаг, хариуцлагатай жолооч бэлтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд хүргэх нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулахад орших юм.

Арга хэмжээний хүрээнд;

– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал”;

-Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвөөс “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн төгсөлтийн шалгалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал”;

-Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал түүнээс урьдчилан сэргийлэх асуудал”;

– Монголын улаан загалмайн нийгэмлэгээс “Замын хөдөлгөөний гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан үед эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, сэтгэл зүйг удирдах”;

– Дотоод хэргийн их сургуулиас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хувь хүний хандлага, ур чадварын талаар олон улсын туршлагаас”;

-Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавигдлаа.

Цаашид ХНХСҮСИ-ийн зүгээс мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төллөөллийг оролцуулан жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр, холбогдох журам, стандартыг шинэчлэх ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН