1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 01:10:22
Нүүр хуудас Мэдээ ТЦА: Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 4 дахин өссөн...

ТЦА: Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 4 дахин өссөн үзүүлэлттэй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 220-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж, үүнээс 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
• Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
• Мөргөлдөх хэлбэрээр-2
• Унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр-1
• Онхолдох хэлбэрээр -3 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,3 хувиар, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН