Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээж, төрийн байгууллагууд түүчээлэн энэ үеэр БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвийн ургуулсан 10000 мянган ширхэг суулгацыг 4 байршилд тарилаа.