18.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 14:27:44
Нүүр хуудасМэдээ“Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-тэмцээний ялагч Б.Лхамсүрэн дэлхийд өрсөлдөнө

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-тэмцээний ялагч Б.Лхамсүрэн дэлхийд өрсөлдөнө

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” үндэсний хоёрдугаар уралдааны тэргүүн мисс, титмийн эзнээр Эрдэнэт хотоос оролцсон Болдын Лхамсүрэн тодорчээ. Тэрбээр Франц улсад болох “Дэлхийн тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах олон улсын тэмцээнд оролцох эрх болон мөнгөн шагналын эзэн болсон байна.

Үндэсний уралдаанд 24-35 насны нийт 20 гаруй тэргэнцэртэй бүсгүй оролцож, шилдэг 10 мисс тэргүүн титмийн төлөө өрсөлдсөн аж. Уралдааны ерөнхий шүүгчээрМонгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Топ модель, загвар өмсөгч Э.Энхболд, Д.Пүрэвсүрэн тэргүүтэй шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллажээ. Энэ жилийн үндэсний ялагч Б.Лхамсүрэн нь 35 настай, хувиараа бизнес эрхэлдэг ажээ.   Монгол Улсын хэмжээнд  108.071 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэний 70 гаруй хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН