Нүүр хуудасБусадТэсо корпораци өөрийн барилгаа чөлөөлж цэцэрлэг байгуулжээ

Тэсо корпораци өөрийн барилгаа чөлөөлж цэцэрлэг байгуулжээ

Сургууль цэцэрлэг барих нь дан ганц улсын хийдэг ажил биш гэдгийг харуулж нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлсэн нэгэн бүтээн байгуулалтыг ТЭСО Корпораци БСШУЯ-тай хамтран хийжээ. Хувийн хэвшлийн байгууллагын дэргэд анхны улсын цэцэрлэг байгуулах ажилд ТЭСО компани 3 тэрбум төгрөгийн өртөг бүхий оффисын барилгаа чөлөөлж, улсаас урсгал зардлыг гаргаснаар ТЭСО ажиллагчдын болон ойр орчмын иргэдийн 125 хүүхэд цэцэрлэгтэй болсон байна. Компанийн 1800 ажилтнаас судалгаа авахад хамгийн тулгамдсан асуудлаа цэцэрлэгийн хангамж болоод өглөө оройд хүүхдээ өгч авах асуудал хэмээн илэрхийлжээ.

Харин энэхүү цэцэрлэг ашиглалтад орсноор байгууллагын ажилтнууд ажилдаа ойр хүүхдээ цэцэрлэгт өгч, санаа амар ажиллах бололцоо бүрдэхийн зэрэгцээ энэ хэрээр ажлын бүтээмж чанар дээшилнэ гэж үзэж байна. Мөн улсын төсөв хараад суулгүй бүтээн байгуулалт хийж болдогыг харуулсан сайхан жишээ болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН