Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ.
Нийтдээ 228.5 мянган ахмад настны 763 тэрбум орчим зээлийг төр тэглэсэн. Харин тэтгэврийн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгохоор болсон юм.
Тэгвэл өнөөдөр тэтгэврийн зээлгүй 238 мянган ахмад настанд нэг сая төгрөгийг дансаар шилжүүлж эхэлжээ.