Нүүр хуудасБусадТэтгэврийн хөгшүүдийнхээ буянаар төрийн сайд "түрийвчээ" зузаалаад авав уу?

Тэтгэврийн хөгшүүдийнхээ буянаар төрийн сайд “түрийвчээ” зузаалаад авав уу?

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас буюу ваучер олгох ажил өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн.

Зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгний үнэт цаасыг хороодоор нь дамжуулан олгож эхэлсэн. Энэ нь тэтгэвэрийн зээлгүй ахмадууд үнэт цаасаа батламж болгож мөнгөө авах юм гэсэн ойлголтыг өгч үнэт цаасаа авах гэсэн ахмадууд хороон дээрээ оочер дараалал үүсгэсэн.

Гэтэл Нийгмийн даатгалын Ерөнхий газраас “ахмадууд заавал үнэт цаас авах шаардлагагүй. 5 сарын 21-нээс эхлээд тэтгэврийн дансруу нь мөнгийг нь шилжүүлнэ” гэж мэдэгдсэн юм.

Тэгэхээр үнэт цаас нь ямар учиртай, ач холбогдолтой ажил болж байгаа нь тодорхойгүй болж байгаа юм.

Тэгвэл энэхүү үнэт цаас хэвлэлт анхнаасаа төрийн сайдын мөнгө угаалт байсан бололтой. Тодруулвал: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлийн компани болох “Монголын Үнэт цаас” ХХК энэхүү ваучер хэвлэлийн ажлыг  хагас тэрбум төгрөгийн өртөгөөр хийсэн тухай баримт байна.

2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хэвлэлийн хэд хэдэн компаниас ваучер хэвлэлийн үнийн санал явуулахад нэр бүхий компаниуд 30-60 сая төгрөгийн хооронд хэвлэх боломжтой гэсэн санал илгээсэн байгаа юм. Гэтэл 14 хоногийн дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компанийн данс руу ваучер хэвлэлийн мөнгө шилжиж орсон нь шилэн дансны баримтаар ил боллоо. 

2020 оны гуравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” ХХК нь “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК руу 297,180,255 төгрөг БОНД ХЭВЛЭЛТ утгатайгаар шилжүүлсэн баримт:

2020 оны тавдугаар сарын 06-нд дахин 295,422,315 төгрөг шилжүүлсэн баримт:

Ингээд бондын ваучерний хэвлэлт нэрийдлээр 592,602,570 төгрөг буюу бараг хагас тэрбум төгрөгийг “Монголын үнэт цаасны хэвлэл” компани хүлээн авчээ.

Гэвч тэрхүү хэвлэсэн цаас нь хэнд ч хэрэггүй илүү мөнгө зарлагдсан ажил болж таарав. Тэртээ тэргүй ахмадуудын тэтгэвэрийн дансруу шилжээд орох мөнгийг далимдуулж төрийн сайд нь түрийвчээ зузаатгасан болов оо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН