Нүүр хуудасМэдээТөв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн зүүн...

Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 мерт, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-10 метр. +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +0…+2 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -3 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН