19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 18:17:19
Нүүр хуудасМэдээТөлбөрөө бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг нь баталгаажуулна

Төлбөрөө бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг нь баталгаажуулна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хийхээр болсон.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 15:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.  

Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН