Нүүр хуудасМэдээТөрийн болон төрийн бус сургуулиудын энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

Төрийн болон төрийн бус сургуулиудын энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа

Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 26 сургууль, төрийн бус өмчийн найман сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс сургууль тус бүрийн захирлуудыг хүлээн авч 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой угтсан бүтээлч ажил, мянган мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцон, байгууллага тус бүрийн оролцоог хангах чиглэлээр хэд, хэдэн ажлууд багтсан.

7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Мөн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, багш нарын мэдлэг, ур чадварыг ахиулах, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр “Боловсрол” төсөл арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүд тусгагдсан юм.

2 хүн, сууж буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
6 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН