14.1 C
Ulaanbaatar
Лха, 04 8 сар 2021 23:22:06
Нүүр хуудасМэдээТөрийн өмчийн зургаан их сургууль адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болов

Төрийн өмчийн зургаан их сургууль адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болов

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах аж.

Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах зэрэг 40 орчим чиглэлээр хамтарч ажиллана.  

Ойрын үед Канзасын их сургуультай дээрх нөхцөлөөр гэрээ байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН