Нүүр хуудасМэдээТ.Энхсайхан: Хуулийг буцаан хэрэглэж яллаад өг

Т.Энхсайхан: Хуулийг буцаан хэрэглэж яллаад өг

Сүүлийн хэдэн сар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаал төрийн ордны гадаа болон Хууль зүйн яамны гадна тасрахгүй үргэлжлэх болсон. Жагсаалыг тэргүүлж буй Т.Энхсайхан гэх эмэгтэй Ц.Нямдоржтой холбоотой мэдээллийг ярьдаг. Тэгэхдээ арц хүж уугиулж, сан тавьж, зургийг нь шатааж байсан ч удаатай. Харин энэ бүхнийг Хууль зүйн сайд маань тоосон ч шинжгүй “Сайхан сан тавиулчихсан шүү, билэгшээж байгаа” гэсэн утга бүхий яриаг нэгэн нэвтрүүлгээр оролцохдоо ч хэлж байсан удаатай юм. Тэгвэл энэ удаад жагсагчид мөн л яамны гадна зураг хөргийг нь бариад Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан жагсаж байна. Тэднийг хаа нэгтэй албан өрөөнөөс Ц.Нямдорж харж л суудаг байх даа.

Энэ удаагийн жагсах болсон шалтгааныг жагсагч Т.Энхсайханаас тодрууллаа.

Т.ЭНХСАЙХАН: Ц.Нямдорж С.Зоригийн хэрэг ярьж байгаад ардуур нь зохион байгуулалттай авилгалын бүлэн хулгайн гэмт хэрэг үйлдээд яваад байна Яалт ч үгүй энэ Ц.Нямдорж гэж хүн чинь ерөөсөө ард түмний өмнө, олны өмнө гарч ирээд л Зориг агсны аллагын хэрэг яриад олны анхаарлыг өөр тийш нь чиглүүлж байгаад л ардуур нь ийм зохион байгуулалттай авилгалын бүлэг хулгайн гэмт хэрэг үйлдээд яваад байсан байхгүй юу. Энийг би удаа дараа хэлж байсан. Одоо ерөөсөө бүх юм ойлгомжтой. Одоо тэгээд ажлын хэсэг гараад яах юм. Хөөн хэлэлцэх хугацааг заслаа гэж бодоход Жастын Батхүүгийн хэрэг 9 сард шийдэгдэнэ. Жастын Батхүү хөөн хэлэлцэх хугацаагаар өршөөгдөх хэвээрээ шүү дээ. Одоо зассан ч гэсэн хэвээрээ. Яагаад гэхээр адгийн захын хуульч мэдэж байгаа. Хуулийг буцаан хэрэглэж болдоггүй ээ гэдгийг мэдэж байгаа. Тэгэхээр одоо бид нар шаардаж байна. Хөөн хэлэлцэх хугацаагаа эхлээд яаралтай засаадах. Дээрээс нь нэгэнт ард түмний эрх ашгийг хөндсөн ийм ноцтой нөхцөл байдал үүссэн учраас хуулийг буцаан хэрэглээд өгөөдөх. Одоо шүүхээр ороогүй шийдэгдээгүй байгаа мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа маш том үнийн дүнтэй олон арван авилгын хэргүүд шилээ дараад байж байна. Энэ дээр хуулийг буцаан хэрэглэж энэ хүмүүсийг яллаад шийтгээд өгөөч ээ гэж бид нар шаардаж байна.

Олон овоотын ордыг Хятадуудад  тодорхой хувийг нь худалдах ажлыг Ц.Нямдорж, Г.Алтан нар хуйвалдан хийж байна, түүнээс гадна хөөн хэлэлцэх хугацааг засч, авлигачдыг хэргээс мултрах гэсэн оролдлого хийж байгаа нь хэрээс хэтэрч байгаа учраас огцорч, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг яаралтай өөрчлөхийг шаардаж байна.

Олон улсын жишигт хуулийг буцаан хэрэглэх боломж байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглах хэрэгтэй байна. Мөн Ц.Нямдорж сайдын хэрэглэж байсан 570 машины асуудлыг хөөгөөд байсан чинь түүний хүү Н.Анхбаяр өөрийн сүлжээгээр оруулж ирсэн. Мөн тэр хүн нь түүний даалгавраар 90 кг хар тамхийг зөөвөрлөж, Германы шоронд ял эдэлж байгаа гэх баримт бидэнд олдсон. Бид энэ талаар баримтыг илүү дэлгэрэнгүй болгож, удахгүй та бүхэнд мэдээлнэ” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН