Энгийн гадаад паспортыг 2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүд хийгджээ.
Тодруулбал, “Энгийн гадаад паспортыг 2023 оноос эхлэн цахим гадаад паспорт руу шилжүүлэх хууль эрх зүйн болон загварын хувьд холбогдох шинэчлэлтүүд хийгдэж, тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлуудыг шийдсэн” гэж УБЕГ-аас мэдээллэж байна.
Иргэд цахим буюу и-паспорттой болсноор бусад улс оронд зорчиход ямар нэгэн бэрхшээлгүй, саадгүй нэвтрэх боломж нээгдэнэ гэж үзэж байна. Мөн иргэний үнэмлэхээ чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжиж байгааг УБЕГ-аас мэдээллээ.