Нүүр хуудасМэдээУБЗАА: 2024 оны 06-р сарын 21-ний өдрийн 17 цагийн байдлаар үргэлжлэн орж...

УБЗАА: 2024 оны 06-р сарын 21-ний өдрийн 17 цагийн байдлаар үргэлжлэн орж байгаа борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 60 дуудлага бүртгэгдээд байна

Нийслэлийн онцгой комисст айлын гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 60 дуудлага мэдээлэл ирснээс 49 дуудлагад зөвлөгөө мэдээллийг өгч, 11 дуудлагад хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Хариу арга хэмжээ авч буй 11 байршилд 7900 тн усыг соруулан хэвийн болголоо.

Мөн Нийслэлийн мэргэжлийн холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг тодорхойлох үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн 6 байршилд хариу арга хэмжээг авч 7744 тн ус соруулаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН