Нүүр хуудасМэдээУвс аймаг 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдахгүй байх шийдвэр гаргалаа

Увс аймаг 15:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдахгүй байх шийдвэр гаргалаа

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж хориог дуустал архи, согтууруулах ундааг худалдах үйл ажиллагааг 15:00 цагаас хойш хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Мөн Увс аймгийн Засаг даргын уг захирамжид ресторан, гуанз, зоогийн газруудыг 20:00 цаг хүртэл ажиллуулах тухай заажээ.

Хурлаар гарсан шийдвэрүүд

  • Архи согтууруулах ундааг 15:00 цагаас хойш худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох
  • Баар, караокены үйл ажиллаагааг зогсоох ба ресторан, гуанз, зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах,
  • Сурагчдыг гадуур сэлгүүцэхгүй байх, олон нийтийн газраар хүүхэд дагуулж явахгүй байх, энэ асуудалд эцэг эхчүүд болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах,
  • Захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа төлбөрт тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцохУ
  • Цагаан сар тэмдэглэхгүй байх, аймаг, сум дамжин золголт хийхгүй байх
  • Гандан, хийдүүд ном хурж олон нийтийг цуглуулахыг хориглох
  • Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах, шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх
  • Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаарх албан ёсны, үнэн бодит мэдээ мэдээллийг мэргэжлийн байгууллагаас авч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
  • Нийтийн тээврийн хэрэгсэл автобус, онгоцоор зорчигчдод бүртгэл судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, халууныг үзэж хэмжих
  • Хилийн хяналтыг сайжруулах, тандалт судалгааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг чиглэлүүдийг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН