Нүүр хуудасМэдээУИХ: Ойн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга)-ын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

УИХ: Ойн тухай хуулийн (Шинэчилсэн найруулга)-ын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгохын зэрэгцээ ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

Төслийн хүрээнд:

– Ойн экосистемийн тогтвортой байдлыг хангах;

– Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх;

– Агро ойг хөгжүүлж, иргэдэд нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх;

– Ойн дагалт баялгийн ашиглалтыг боловсронгуй болгох;

– Карбон шингээлт, экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлэх;

– Иргэн, аж ахуйн нэгж, орон нутгийн оролцоог өргөжүүлэх;

– “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон шинэ зохицуулалтыг тусгажээ.

Шинэчлэн найруулсан Ойн тухай хууль батлагдсанаар Монгол орны ойг хамгаалах, баяжуулах, тогтвортой ашиглах бодлого илүү үр дүнтэй хэрэгжиж, ирээдүй хойч үедээ эрүүл, үр өгөөжтэй ойг өвлүүлэн үлдээх эрх зүйн чухал үндэс болох юм.

Эрүүл ой – Тогтвортой ирээдүйн үндэс

Ойгоо хамгаалж, ирээдүйгээ бүтээе

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН