Нүүр хуудасМэдээУИХ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

УИХ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.12.02) боллоо. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулсан юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэсэн дээрх хуулийн төсөлд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 32дүгээр зүйлийг нэмэхээр тусгасан байна. Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний 50 нь буюу 71.4 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН