Нүүр хуудасМэдээУИХ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга...

УИХ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг өчигдөр (2024.08.22) хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уламжлалт, найрсаг харилцаатай Болгар Улсын парламентын гишүүнээр олон удаа сонгогдож, Монгол, Болгарын парламент дахь найрамдлын бүлгийн даргаар ажиллаж байгаад баяр хүргэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кирова өнгөрсөн 6 дугаар сард Монгол Улсын парламентын сонгууль амжилттай явагдсанд баяр хүргээд Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, иргэд хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй гэлээ. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН