Нүүр хуудасМэдээУИХ: Шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ: Шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.06.11/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Ардчилсан намын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авав.

Үүний дараа Засгийн газрын өргөн мэдүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх эрх, бизнесийн орчин дахь төрийн оролцооны хязгаарыг тогтоох, шударга өрсөлдөөнийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжиж төрийн оролцоог багасган бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах юм.

Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт тавьж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх чуулган завсарлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН