Өнөөдрийн Агаарын бохирдлын утаа-эрүүл мэнд сэдэвт 1р дэд хэлэлцүүлгээр УГААРЫН ХИЙн тухай ойлголт оролцогчдод янз янзаар ойлгогдож байгаа анзаарагдлаа. Тиймээс эх үүсвэр бүхий мэдээлэл хүргэе.
Олон улсын “The National Fire Protection Association”-ий мэдээлснээр:
УГААРЫН ХИЙ буюу Нүүрстөрөгчийн дутуу/дан исэл (CO) мод, нүүрс, пропан, эсвэл байгалийн хий ДУТУУ шатсанаас үүсдэг. ДУТУУ шатаж байна гэдэг нь хангалттай хүчилтөрөгч авах орон зай эсвэл хугацаа байгаагүй гэсэн үг.
Тиймээс, угаарын хийн хордлогод өртөхгүйн тулд мэдрэгчээ гэртээ заавал суурилуулах ёстой байх нь.
Эх үүсвэр: https://www.firstalert.com/…/where-does-carbon…/
Зургийн эх үүсвэр: Jessica Olah for Verywell Health