УИХ-ын гишүүн Б.Уянга, Н.Наранбаатар нар сонгогдсон тойрог буюу Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Өнөөдөр тус аймгийн Манлай суманд ажиллаж иргэдтэй уулзлаа.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс,
– Цагаан-Алт хөтөлбөрийн мэдээлэл ирүүлэх
– Говь руу ус татах төслүүдээ эрчимжүүлэх
– Төмөр зам, автозамаар мал их дайрагдах асуудлыг хариуцлагажуулах
-Нефтийн үйлдвэрийн нөөцтэй холбоотой мэдээлэл ирүүлэх
– Их хурал дээр хийгдэж буй Сонсголын үр дүнг танилцуулах гэж асуудлаар санал хүсэлтээ хэлж ярилцлаа.





