23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 22:40:50
Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүллээ

УИХ-ын чуулганаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулсан.

Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх тогтоолын төслийг батлах санал хураалт олонхын санал авч чадалгүй унасан тул уг санал хураалтыг хүчингүй болсонд тооцох горимын санал гаргасан нь дэмжигдсэн юм. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь буюу 88.1 хувь нь дэмжив. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН