Янз бүрийн шалтгаантай санхүүжилттэй жагсаал болдог. Олон улсын жишээг дурьдахад газрын баялагийн үр өгөөжийг хэдхэн хүний эрх ашгийн төлөө хуваарилах уу? Үндсэн хуулийнхаа дагуу шударга хуваарилж чадах уу гэдгээр ялгарч хөгжиж ирсэн туршлагууд байдаг.
Тухайлбал, Норвеги Улс 1 сая доллар шахуу орлого хуваарилдаг. Эсрэгээрээ буруу хуваарилалт хийснээр баялагийн хараал хүрч, дайн дажинд тулсан орнууд ч байна. Үндсэн хуулиа бариад явбал эдийн засгаа солонгоруулаад, өсгөх боломж бүрдүүлэх түүхэн шийдвэр бидний өмнө тулгарсан байна. Манай улс 10 жил 1 хүнд ноогдох ДНБ-ээрээ 4000 дээр гацсан.
Томоохон мега төслүүдээ хөдөлгөөд, 1 хүнд ноогдох 6900 төгрөг хүртэл өсгөх баримжаалал ч байна. Түүхэн хэмжээнд гаргана. Үүнээс дээш 10000-д хүргэх ч боломж бий. Энэ бол байгалийн баялагийг зөв хуваарилах явдал, Мега төслүүдээ томоохон дэд бүтцийн төслүүдээ урагшуулах. Өнөөдрийн явж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт бол үүний гол гогцоо. Бид өнөөдөр ямар ч бэрхшээл, юутай ч тулсан зөв голдриролд оруулах ёстой. Тэгж чадвал МУ-ын эдийн засаг сэргээд босоод ирнэ. Ямар ч улс төржилтийг даваад, зөв шийдвэр гаргаж чадвал 126 гишүүнтэй шинэ парламентын түүхэнд тэмдэглэх үүрэг энэ болно.