Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн...

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болжээ

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм.

Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ.

Төмөр замын нийт урт нь 19.5 км, Гүүрийн урт 9.4 км, Өндөр 8-28м, Өргөн Нарийн хос царигтай томоохон бүтээн байгуулалт болно.

Тус төмөр зам ашиглалтанд орсноор:

  • Ачаа эргэлт хоёр дахин нэмэгдэнэ.
  • Нүүрсний экспорт 83-165 сая тонн болж өснө
  • Жилд 1.5 тб ам.долларын нэмэлт орлого олно
  • ДНБ 2 дахин, Нэг хүнд ноогдох ДНБ 10000 ам.долларт хүрэх гэх мэт давуу талууд бий болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН