Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратегийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлж байна.
Хууль тогтоомж сурталчлах төв нь парламентын нээлттэй байдлыг хангаж, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэж ажиллана.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын номын сангийн эрхлэгч С.Янжинхорлоо, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч С.Алтанхуяг, Арвайхээр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Өсвөрийн парламентын Өвөрхангай аймгийн салбарын сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хууль тогтоомж сурталчлах анхны төвийг Баянхонгор, Өвөрхангай аймаг нээж байгааг онцлоод дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олон болонхатагтай Стефани Бурри, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төвийг хариуцан ажиллах албан хаагчдад талархал илэрхийлсэн юм.
Тэрбээр, “Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтэд хүүхэд, залуучуудын төлөөлөл олноор ирсэнд баяртай байна. Улс орны ирээдүйг авч явах хүүхдүүд маань хариуцлагатай, оролцоотой иргэн болж төлөвшиж байна. Бид төрөө дээдэлж, хуулиа мөрддөг уламжлалтай ард түмэн. Залуу үе маань парламентаар хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдэд саналаа өгдөг, хуулийг хэрэглэдэг, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хариуцлага нэхдэг болоход Хууль тогтоомж сурталчлах төв чухал үүрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв.
Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыннарийн бичгийн дарга Б.Туяацэцэг тус төвийн үйл ажиллагааны талаар нээлтэд оролцогчдод товч танилцуулга хийсэн юм.
Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри хэлсэн үгэндээ, “Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан иргэд, хүүхэд залууст хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхэд парламентын манлайлал чухал. Ардчилсан нийгэмд мэдлэг ,мэдээлэлтэй иргэн хамгийн хүчирхэгт тооцогддог учраас парламент нээлттэй, ил тод байх ёстой. Өөрт байгаа мэдлэг, мэдээллийг ашиглаж, хууль тогтоох үйл явцад оролцдог иргэдийг төлөвшүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарах боломжтой” гэв.

Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу бусад аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд төв байгуулах асуудлыг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байна