Нүүр хуудасМэдээУИХ: Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай...

УИХ: Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.10.30/ УИХ-ын 126 гишүүнээс 76 нь хүрэлцэн ирж, 60.31 хувийн ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаандаа эртлэн ирсэн УИХ-ын гишүүн Аюушийн Ариунзаяа, Лутаагийн Энхнасан, Сүхбаатарын Эрдэнэболд, Очирбатын Амгаланбаатар, Доржзовдын Энхтуяа нарыг УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт онцоллоо.

2026-10-30 13.45.15.jpg

Хуралдаан даргалагч энэ өдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэхээр товлосныг танилцуулсан юм. Тэрбээр парламент иргэдээ сонсож, тэдний санал, хүсэлтэд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах нь нэн тэргүүний үүрэг учраас “Нээлттэй парламент” танхимыг дөрвөн сарын өмнө нээж, ямар нэг дугаарлалтгүйгээр иргэдийг хүлээн авч уулзаж, сонсож эхэлсэн гэв.

Screenshot 2026-10-30 at 15.16.12.png

Одоогоор УИХ-ын 18 гишүүн хагас мянга гаруй иргэнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоод байгааг танилцуулахын сацуу үүргээ биелүүлсэн гишүүдэд талархал илэрхийллээ. Мөн И-Монголиа цахим систем дэх “УИХ таныг сонсож байна” цэсээр 1000 орчим иргэнээс санал, хүсэлт ирүүлсний дийлэнх нь банкны зээлийн хүүг бууруулах, хар дансны жагсаалтыг хөнгөлөх, Оюу толгойн ногдол ашгийг хүртэх, орон сууцны залиланд өртөж хохирсон тухай асуудал эзэлж байна гэлээ.

Screenshot 2026-10-30 at 15.12.04.png

Парламентын зүгээс иргэдийг сонсоод өнгөрөх бус түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарах болно. Тиймээс Үндэсний баялгийн сан, Оюу толгойн ногдол ашгийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгож, иргэдэд өгөөжийг нь хүртээх санал, шийдлийг Засгийн газраас боловсруулж оруулж ирэх шаардлагатайг УИХ-ын дарга С.Бямбацогт хөндлөө.

2026-10-30 13.47.09.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Пүрэв гарагт эхлүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг УИХ-ын гишүүдийн 85.3 хувь нь дэмжлээ. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн 22 хуулийн төслийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

2026-10-30 13.44.00.jpg

Баасан гарагийн хуралдаанд оролцсон гишүүдээс 78 нь буюу 80.4 хувь нь Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн төслүүд ч дэмжлэг авсан тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.

2026-10-30 13.47.32.jpg

Өгөгдлийн тухай хуулийн төслийг 88 гишүүн буюу 88 хувь нь дэмжсэн. Дагалдах таван хуулийн төслийг ч хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү анхдагч хуулийн төсөл нь чухал ач холбогдолтойг хуралдаан даргалагч сануулж, өгөгдөл бүрийн ард улс, эх орон, хүний хувийн эмзэг мэдээлэл агуулж байгааг ухамсарлаж төслийг хэлэлцэхдээ үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад анхаарах шаардлагатайг тодотгов.

2026-10-30 13.45.40.jpg

Нэгдсэн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, төслийг батлахыг 78 гишүүн дэмжлээ.

2026-10-30 13.48.04.jpg

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа илтгэв.

2026-10-30 13.48.18.jpg

Нэг удаагийн шинжтэй асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгуулсныг дэмжихгүй гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа илэрхийлж, төслийг хэлэлцэх явцад хэрхэн өөрчилсөн талаар тодрууллаа.

2026-10-30 13.48.23.jpg

Гурван асуудлыг шийдвэрлэхээр оруулж ирсэний нэг нь орон нутгийн бонд гаргаж, тухайн орон нутагтаа үр шимийг нь захиран зарцуулах, хөгжлийн бүтээн байгуулалт хийхэд төсөл чиглэж байгааг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал, Сангийн сайд З.Мэндсайхан нар тайлбарлав.

2026-10-30 13.46.38.jpg

Хуралдаан даргалагч С.Бямбацогт иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ хүнд суртал, чирэгдэлгүй ажиллах ёстойг холбогдох сайд нарт анхаарууллаа.

2026-10-30 13.49.16.jpg

Төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, О.Батнайрамдал, Х.Тэмүүжин, Г.Лувсанжамц, О.Цогтгэрэл нар асууж, үг хэлэв. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг үр ашигтай зарцуулах, тогтвортой байх учиртай хуулийг тогтворгүй болгож, төсвийг “гал унтраах” төдий аргацаасан байдлаар шийдвэр гаргах гэж буйг, оюутнуудын боловсролын зээлийн санхүүжилтийн талаар тэд хөндсөн.

2026-10-30 13.48.38.jpg
2026-10-30 13.49.02.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан саналуудаар санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

2026-10-30 13.49.34.jpg

Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцууллаа.

2026-10-30 14.30.48.jpg
2026-10-30 13.46.33.jpg
2026-10-30 13.50.06.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир, О.Номинчимэг, Л.Соронзонболд нар тодруулж, байр суурь илэрхийлсэн юм. Зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явууллаа. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

2026-10-30 13.44.41.jpg
2026-10-30 13.45.45.jpg

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

2026-10-30 13.44.18.jpg

Төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Б.Түвшин танилцуулсан. Санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын асуулгын цагийн дараа явуулахаар түр хойшлуулснаар хуралдаан завсарлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН